А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳ᠋ᠧᠯᠢᠲ

Дельт

Delta

Голын адгийн, голдуу голын хурдсаас тогтсон эргийн хэсэг, усны мандлаас дээш ил гарсан тал газар нь маш налуу учраас дельт хавийн голын адаг хөндлөн гудас олон салаа болдог тул дельт улам их болж тэнгис далайруу түрэн ордог юм. Далайн давалгаа, урсгал, гол мөрний авчрасан хурдсыг далайруу бүрэн аваачиж амжихгүй, эсвэл эрэг хавийн далайн гүехэн буюу далайн түвшин нь тогтмол байдаг, эсвэл доошлож байгаа бол дельт үүснэ. Шар мөрний дельт 400000 дөрвөлжин км талбайг эзэлдэг ба кура голын дельт Каспийн тэнгис рүү жил бүр 300 м хол түрж ордог байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан

Дэд салбар

Геологи

Эх сурвалж

П. Хосбаяр, 2010

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь