А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
Мэдээ Мэдээлэл

Dec 06 2021 :

“ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮЛХҮҮР НЭР ТОМЬЁОНЫ ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ” ИННОВАЦЫН ТӨСЛИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд үндсэн гүйцэтгэгчээр оролцож буй тус төсөл нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. 

Уг төслийн зорилго нь ШУА-ийн харьяа хүрээлэн, төвүүдийн судалгаанд идэвхтэй хэрэглэгддэг англи, монгол түлхүүр нэр томьёог бүртгэн цуглуулах, оноон тогтоож тодорхойлох, олон улсын стандартад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулахад оршиж буй бөгөөд төслийн сургалт, хэлэлцүүлгийг 2019 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалт, хэлэлцүүлэгт хамрагдсан судлаачид нь төсөлд гэрээт гүйцэтгэгчээр оролцож, дээрх зорилгыг биелүүлэхэд хамтран ажиллаж байна.

Төслийн үр дүнд шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй, монгол хэлний хэм хэмжээнд нийцсэн үг хэллэгээр оноож, вэбд суурилсан нэр томьёоны толь бичгийг боловсруулан, цахим орчинд нээлттэй хэрэглэх боломжтойгоор нийтийн хүртээл болгоно.


Dec 06 2021 :

“МОНГОЛ ХЭЛТЭН АРД ТҮМНИЙ НЭР ТОМЬЁОГ ЖИГДЛЭХ, НЭГДСЭН САН ҮҮСГЭХ АСУУДАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 

БОЛЛОО

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Судлалын төв, Токиогийн Гадаад судлалын Их сургууль хамтран “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 8-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид оролцож

  1. -       Монгол нэр томьёог оноох, тогтоох
  2. -       Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх
  3. -     Монгол хэлтэн ард түмний нэр томьёоны сан байгуулах асуудлын хүрээнд 25 илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцлоо.

       Мэдээллийн технологийн хөгжил хувьсгал эрчимжиж, шинжлэх ухаан салбар бүрдээ өргөжин тэлж буй өнөө үед нэр томьёог оноох, жигдлэх, хэрэглэх асуудлыг дахин авч үзэх, монгол хэлтэн ард түмний оролцоог тэгш хангасан нэр томьёоны нэгдсэн сан үүсгэх талаар эрдэмтэд судалгааны сүүлийн үеийн үр дүн, мэдлэг мэдээллээ солилцож, хамтын ажиллагаагаа улам бататган өргөжүүллээ. 



© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь