А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮЛХҮҮР НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ

         БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр ШУА-ийн харьяа 2 академи, 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон ХААИС, АҮШУИС, МУИС, МУБИС зэрэг их дээд сургуулийн багш нарын дэмжлэгтэйгээр 100 гаруй хүний оролцоотойгоор 3 жилийн хугацаанд хэрэгжсэн инновацын төсөл юм.

Уг төслийн үндсэн гүйцэтгэгчээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Математик тоон технологийн хүрээлэнгийн судлаачид ажиллаж, шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй, монгол хэлний хэм хэмжээнд нийцсэн үг хэллэгээр оноож, цахим орчинд нээлттэй хэрэглэх боломжийг судлаачид болон иргэдэд тэгш олгох боломжийг хангасан вэбд суурилсан нэр томьёоны тайлбар толийг салбарын эрдэмтэдтэйгээ хамтран бүтээлээ.

Шинжлэх ухааны 6 (байгаль, инженер технологи, анагаах, ХАА, нийгэм, хүмүүнлэг) салбарын  42 үндсэн салбарын 12551 түлхүүр нэр томьёог тайлбарласан "Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь"-ийн анхны хувилбарыг Танд толилуулж байна.

Номын цагаан буй дэлгэрэх болтугай.

 


© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь