Цэнэг ихтэй, радиус томтой тул нийцлэг бус элемент. ГХЭ –нь хольц элементүүдийн дотроос ямар ч чулуулгийн геохимийн процессуудыг судлахад ихээхэн ач холбогдолтой. Атомын дэс дугаар багатай хөнгөн (La, Ce, Pr, Nd, Pm, Sm, Eu) ба атомын дугаар ихтэй хүнд (Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu) гэж хуваадаг. Газрын ховор элемент-(ГХЭ) +Y, Sc-ийг супер 17 элемент гэж нэрлэдэг.Эдгээрийн лантанойдын бүлэн 15 элементийн (Ce,Eu) бусад нь бүгд+3валенттай , ГХЭ-ийн эхний (La, Pr, Nb, Sm, Eu, Cd) церийн бүлэг , сүүлийн (Tb, Du, Ho, Er Tu, Yb, Lu)-ийг иттрийн бүлэг элемент болдог. Церийн ба иттрийн бүлэг элементүүд хоорондоо ионы радиусаар ялгаатай учир кристаллохимийн шинж нь мөн өөр болдог. магмын хайлшид нийцлэг бус элементүүд учир талсжилтийн сүүлд , ааг эрдэст илүү хуримтлагдана.