А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠴᠢᠯᠠᠭᠤᠯᠢᠭ ᠤᠨ ᠰᠲ᠋ᠷᠦ᠋ᠻᠲ᠋ᠦ᠋ᠷ

Чулуулгийн структур

rock texture

Чулуулгийн талсжилтын зэрэг, эрдсүүдийн мөхлөгийн хэлбэр хэмжээнээс хамаарч, өөр хоорондоо болон галт уулын шилтэй ургаж тогтох харьцаагаар тодорхойлогдох бүтэц. Магмын чулуулгийн талсжилтийн зэрэг галт уулын чулуулгаас судлын (дайк) болон гүний чулуулаг руу өсдөг. Галт уулын чулуулагт шилэрхэг, бүрэн ба бүрэн бус талстлаг, афирлаг, порфирлог структур, харин үндсэн хэсэгт витрофирлог, гиалопилитлэг (андезит), пилотаксит, трахит, интерсерталь, интергрануляр (долерит), офит, пойкилоофит структурууд бий. Плутон буюу гүний чулуулагт талсжсан жижиг-дунд мөхлөгт структурууд эрдсийн харилцан хамаарлаар ялгагддаг. Үүнд: гипидиоморф мөхлөгт (гранит, габбро), аллотриоморф мөхлөгт (оливинит), сидеронит (пироксенит), панидиоморф мөхлөгт (анортозит, пироксенит) гэх мэт.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан

Дэд салбар

Геологи

Эх сурвалж

Геологический словарь; http://www.mining-enc.ru

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь