А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠫᠢᠷᠣᠻᠰᠧᠨ ᠤ ᠪᠦᠯᠦᠭ

Пироксены бүлэг

Pyroxene group

Цахиурын хүчлийн кальци, магни, төмөр, хөнгөнцагаан, натри зэрэг элементүүдтэй нэгдэл үүсгэдэг гинжин структуртай силикатын бүлгийн чулуулаг. Чулуулаг бүрдүүлэгч өнгөт эрдсүүдээс хамгийн өргөн тархалттай. Пироксенүүдийг талстын хэлбэр, талсжих сингонийн байдлаар нь ромбо пироксен буюу ортопироксен (энстатит Mg2Si2О6— гиперстен Fe2Si2О6) ба моноклин пироксен буюу клинопироксен (диопсид CaMg2Si2О6, авгит CaMgFeAl2Si2О6, эгирин NaFeSi2O6, геденбергит CaFeSi2O6 гэж ялгадаг. Энэ бүлгийн эрдсүүд нь хэт суурилаг, суурилаг найрлагатай чулуулгийн гол бүрдүүлэгч эрдсүүд юм.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан

Дэд салбар

Эрдэс судлал

Эх сурвалж

Геологический словарь; http://www.mining-enc.ru

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь