А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠤᠪᠢᠰᠬᠤ ᠣᠳᠣᠨ᠂ ᠬᠤᠪᠢᠰᠤᠭᠴᠢ ᠣᠳᠣᠨ

Хувьсах од, хувьсагч од

Variable star

Дотор нь явагдаж байгаа физик үзэгдэлтэй уялдан, эсвэл нэг нэгнээ тойрох үетэй уялдан гялалзал нь байнга болон байнга бус хувьсан өөрчлөгддөг од. Жишээ нь: Орион ордны гамма од. Дотор нь хиртлийн, физикийн хувьсах од гэж хуваана. Хос системийн нэг байгуулагч нь нөгөөг халхлах үед гялалзал нь өөрчлөгдөж байвал хиртлийн хувьсах од, харин дотор нь болж буй процесстой уялдан өөрчлөгдөж байвал ôизикийн хувьсах од гэнэ. Хувьсах одыг орд тусбүрт илрүүлсэн дарааллаар нь тэмдэглэнэ. Анхныхыг R. дараагийнхыг S, тэгээд T гэх мэт Z хүртэл . Z-ийн дараагаар RR. RS. RT гэх мэт. ZZ-ийн дараагаар АА гэх мэт тэмдэглэнэ. Энэ сэлгээ тэмдэглээ нийт 334 байх бөгөөд үүнийг дуусахаар V үсгээр эхэлж V 335, V336 гэх мэт тэмдэглэнэ. Жишээ нь: S Car, RT Pr, V557 Sgr гэх мэт
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Одон орон судлал

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь