Тэнгэрийн мандлаар од жилийн турш шилжиж үзэгдэх хөдөлгөөн. Түүнийг өнцгийн нэгжээр хэмжинэ. Хувийн хөдөлгөөн нь одны огторгуй дахь жинхэнэ хөдөлгөөн, нарны аймгийн харьцангуй хөдөлгөөнтэй уялдан гарна. Энэ нь одны ажиглагдаж буй байрлал дахь прецесс, Аберрац, параллаксыг тооцсоны дараа үлдсэн өөрчлөлт юм.