Тэнгэрт хоорондоо их ойр харагдах хоёр од. Өөр хоорондоо таталцлын хүчээр холбогдон нэг систем үүсгэх хоёр одыг “физик хос”, харин зөвхөн проекцоороо л ойр харагдаж байвал “оптик хос” гэдэг. Гурвалсан. дөрвөлсөн хос од байх бөгөөд тэдгээрийг бүл од гэнэ. Бүх одны 70 гаруй хувь нь ямар нэг хос буюу бүл одны бүрэлдэхүүнд ордог. Хос одыг илрүүлсэн арга зэргээс нь хамааруулан визуал хос, хиртлийн хос, спектрийн хос гэж хуваана.