Од хоорондын орон зай дахь саармаг устөрөгчийн 21 см долгионы урт дээрх радио цацраг. Саармаг устөрөгч бол од хоорондын орчны үндсэн бүрэлдүүлэгч учраас 21 см долгионы урт дээр хийх ажиглалт манай галактик ба бусад галактик дахь бодисын тархалт, нягт, хурданд анализ хийх сайн арга болдог. Энэ шугам нь радио астрономийн аргаар илрүүлсэн хамгийн анхны (1951 онд) спектрийн шугам бөгөөд одоо үед 21 см –ийн шугамын радио астрономийн ажиглалт нь галактикийн бүтцийг судлах үндсэн хэрэгсэл болсон.