А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠣᠨᠣᠭ ᠳᠠᠬᠢ ᠫᠠᠷᠠᠯᠯᠠᠻᠰ

Хоног дахь параллакс

Diurnal parallax

Дэлхий тэнхлэгээрээ эргэлдэх хөдөлгөөний улмаас ажиглагчийн байрлал өөрчлөгдсөнтэй уялдан гарах параллакс. Дэлхийн төвөөс ба Дэлхийн гадаргаас ажигласан эрхсийн байрлалын ялгаа. Хоног дахь параллакс эрхэс тэнгэрийн хаяанд байх үед хамгийн их. харин голточ дээр байх үед хамгийн бага байна. Хамгийн их утгыг нь хэвтээ параллакс гэдэг. Дэлхий яг бөмбөрцөг хэлбэртэй биш учраас хэвтээ параллакс нь өргөргөөс хамааран өөрчлөгдөнө. Голчлон экватор дээр гарган авсан утгыг хэрэглэх бөгөөд түүнийг экваторын хэвтээ параллакс гэж нэрлэдэг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Одон орон судлал

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь