Цахилгаан соронзон цацрагийн квант. Ө. х. 1 спинтэй, тайван байдлын тэг масстай, саармаг эгэл бөөм. Түүнийг энерги e = hс, импульс p = h –ээр тодорхойлно. – цахилгаан соронзон цацрагийн давтамж, с – вакуум дахь гэрлийн хурд, h – Планк тогтмол. Цахилгаан соронзон цацраг нь долгиолог, бас корпускул чанартай байдаг. Харин фотоныг дискрет долгионы цуглуулга гэж үзэж болно. Фотоны энерги цацрагийн долгионы урттай хялбар томъёогоор холбогдоно. Фотон гэрлийн хурдтай хөдлөх бөгөөд энэ бөөмс масс байхгүй. Фотон нь бөөмс шиг ямар нэг энергитэй байна. Нөгөө талаас фотон бүрт цацрагт харгалзах долгионы урт, давтамж байна.