Долгионы уртын өгөгдсөн цараан дахь од болон бусад эрхсийн од-хэмжигдэхүүнийг нарийн тодорхойлох арга. Ө.х. гэрлийн энергийг хүлээн авах, хэмжих аргыг харааны мэдрэмж дээр үндэслэн судалдаг оптикийн нэг салбар. Фотометр хэмжилтийг одны шинж чанарыг тэдний спектрийг нарийн судлахгүйгээр тодорхойлоход их хэрэглэнэ. Энэ зорилгоор хэд хэдэн фотометрийн системийг хэрэглэнэ. Фотометр нь фото цахилгаан хэмжилт дээр үндэслэдэг учраас од-хэмжигдэхүүнийг фото зураглалын ба визуаль аргаас нарийн тодорхойлдог. Түүнээс гадна фото цахилгаан хэмжилт нь богино хугацаанд болох гэрлийн эрчмийн өөрчлөлтийг хянаж байх боломж олгодог.