Физикийн хувьд нарийн хэмжигдсэн, үнэн магад тэмдэглэгдсэн хүч байдлаар илэрч буй орон зайн муж. Одоо үеийн физикт түүнийг дөрвөн төрөлд хуваан үздэг. 1. Гравитацын. 2. Хүчтэй харилцан үйлчлэлийн – цөмийн. 3. Сул харилцан үйлчлэлийн. 4. Цахилгаан соронзон – соронзон брлрн цахилгаан. Эдгээр орон бүрийн шинж чанарыг математикийн томъёогоор илэрхийлнэ. Сүүлийн жилүүдэд дээр дурдсан орнуудыг нэгтгэсэн нэг ерөнхий онол боловсруулах оролдлого хийсээр байна.