А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠹᠠᠽ

Фаз

Phase

Гараг, сарны гэрэлтэй хэсгийн үзэгдэх дүрсийн үет өөрчлөлт дэх дурын үе шат. Энэ нь сар, гараг өөрөө гэрэл цацруулдаггүй, харин нарны гэрлийг ойлгодогтой уялдан үүснэ. Түүнийг тэнгэрийн биетийн үзэгдэж буй хэсгийн талбайг бүтэн дүгрэгийн талбайтай нь харьцуулан тодорхойлно. Монголчууд сарны үндсэн дөрвөн фазыг астрономийн битүүн, анхны хагас тэргэлшил, бүтэн тэргэлшил, сүүлчийн буюу хоёрдох хагас тэргэлшил гэж нэрлэдэг. Эдгээр үндсэн фазын үед сарны үзэгдэх уртраг нарныхаас 0, 90, 180, 270аар тус тус их байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Одон орон судлал

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь