Ямар нэг нутаг оронд жилээс жилд дахин давтагддаг олон жилийн явцад тогтсон цаг агаарын горим. Үндсэн үзүүлэлт нь: агаарын температур (жилийн, I сарын, VII сарын дундаж), салхины зонхилох чиглэл, жилийн тунадасны хэмжээ, горим юм. Дэлхийг ерөнхийд нь уур амьсгалын 7 бүсд хуваан үздэг. Үүнд: экваторын, туйлын хоёр, тропикийн хоёр, дундаж өргөргийн хоёр бүс. Бас завсрын шилжилтийн бүсүүд болгон хувааж нарийвчлан үзэх нь ч бий