Нар ойролцоогоор 12 цагийн турш тэнгэрийн хаяанаас дээш, 12 цагийн туршид тэнгэрийн хаяаны доор оршиж өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа адил болох үзэгдэл. Жилдээ хоёр удаа тохиолдоно. Голчлон III сарын 21-нд нар тэнгэрийн экваторыг дайран тэнгэрийн өмнөд хагас бөмбөрцгөөс хойд хагасд шилжих бөгөөд үүнийг хаврын тэнцэл гэнэ. Энэ үед нар шар замын Хонь гэрт орно. Харин нар IX сарын 23-нд тэнгэрийн хойд хагас бөмбөрцгөөс өмнөд хагас уруу шилжих агшинд намрын тэнцэл болно. Энэ үед нар Жинлүүр гэрт орно. Тэнгэрийн экватор, эклиптик огтлолцоход үүссэн хоёр цэгийн аль нэг дээр Íар ирэх хугацааны агшинг бас ингэж нэрлэнэ. Хаврын тэнцлийн цэгийг “Хонины эхний цэг” гэж нэрлэж. Хонь ордны тэмдгээр () тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин прецессийн үзэгдлээс улбаалан энэ цэг алгуур шилжсээр одоо үед зэргэлдээх Çагас ордонд оршиж байгаа.