Зайн тулгуур хэмжээ нь хугацаа өнгөрөх тусам нэмэгдэнэ гэж үздэг орчлонгийн загвар. Галактикийн улаан шилжилт зайнаас хамаардаг болохыг (1929 он), орчлонгийн дэвсгэр цацраг байгааг илрүүлсэн (1964 он) нь энэ загвар үнэнд ойр байгаагийн баримт гэж үздэг.