А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠲᠤᠶᠠᠭ᠎ᠠ ᠰᠠᠴᠤᠷᠠᠯ

Туяа цацрал

Streamer, Ray

Тэнгэрийн эрхсийн гадарга дээр ажиглагддаг цагирган бүтцээс зүг бүр тийш тархсан гэрэлт шугаман бүрэлдэхүүн хэсэг. Сарны гадарга дээрх цагирган уулууд нь том хэмжээтэй мэдэгдэхүйц туяан системээр хүрээлэгдсэн байдаг. Тэдгээр нь Тихо, Коперник гэх мэт хамгийн залуу цагирган уултай уялдаатай байдаг. Тийм систем нь түүн дээр саяхан болсон цохилтын үйлчлэлээс улбаалан шидэгдсэн чулуулгаар үүссэн гэж үздэг. Тэдгээр нь хэдэн сая жилийн турш элэгдлийн процессд өртөгдсөн хөгшин гадаргыг бодвол гэрлийг сайн ойлгоно. Бас ойлголтын коэффициент ихтэй шил маягийн шидэгдсэн бодисоор үүсгэгдсэн байж болно гэж үздэг таамаглал ч байдаг. Ийм туяат тогтцыг нарны аймгийн зарим биет дээр илрүүлсэн.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Одон орон судлал

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь