Дэлхийн агаар мандлын хамгийн доод давхарга. Газрын гадаргаас дээш туйл орчмын нутгуудад 8-10 км, дунд өргөргүүдэд 10-12 км, экватор орчимд 1618 км үргэлжилнэ. Энэ давхаргад усны уур, агаарын массын зонхилох хувь орших бөгөөд үүл үүснэ. Цаг агаарыг тодорхойлох үндсэн процессууд энэ давхаргад явагдана. Түүний дээр стратосфер оршино.