А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠲᠣᠬᠢᠶᠠᠯᠭ᠎ᠠ

Тохиолго

Conjunction

Хоёр эрхсийн уртраг, эсвэл цэх мандал нь адил болох байрлал. Астрономид бол Сизиги гэдэг. Нар ба сарны тохиолго, эсрэг тохиолгын (астрономийн битүүн, бүтэн тэргэлшил болох) ерөнхий нэр. Тохиолгыг дотоод ба гадаад гэж ялгана. Дотоод тохиолго болох агшинд гариг нь Дэлхий ба нарны хооронд оршино. Харин гадаад тохиолгын үед Íар нь гариг ба Дэлхийн хооронд оршино. Нэг билгийн үеийн хугацаанд Буд, Сугар гариг хоёр удаа нартай тохионо. Тохиолго бас гаригуудын хооронд, Сар ба нэг буюу хэд хэдэн гаригийн хооронд болж болно. Наранд Дэлхийгээс хол байгаа гаригууд нартай зөвхөн дээд тохиолгод орно.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Одон орон судлал

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь