Сүүлт од наранд ойртох үед үүсэх хоёр төрлийн сүүлний нэг төрөл. Энэ нь нарны гэрэл ойлгосноос үүдэн гэрэлтэн харагдах, нэг микрон орчим хэмжээтэй бөөмсөөс бүтнэ. Тоосон сүүлний урт хэдэн арван сая км хүрч болно. Туяан даралтын нөлөөний улмаас нарны эсрэг тал руу шидэгдэн сүүл үүсгэнэ.