Мэдэгдэхүйц том хэмжээтэй тод солир харвах үзэгдэл (Солир харвах, Солир үз). Хэдэн тонн хүртэл масстай бие дэлхийн агаар мандалд орж ирэхэд үүснэ. Ердийн солироос олон дахин хүнд. Ихэнх тохиолдолд агаар мандалд хурц тод гэрэл гаргаж шатан ууршиж дуусдаг боловч зарим нь газар дээр унахыг ажиглаж болно. Хэрэв тодроц нь –3-аас –5 одхэмжигдэхүүн байсан бол түүнийг толирт тооцно. Толир агаарт шатан нисэх үедээ дуу чимээ гаргана