Цацрагийн үүсгүүрийн эрчмийн хэмжээ буюу үргэлжилсэн биеийн өгөгдсөн чиглэлээр цацруулах чадварыг тодорхойлогч фотометрийн хэмжигдэхүүн. Энэ нь гэрлийн урсгалын нягт (кд/м2) юм. Хүлээн авсан цацрагийн эрчим (үзэгдэх гялалзал) нь үүсгүүр хүртэлх зай, жинхэнэ буюу үнэмлэхүй гялалзлаас хамаарна. Астрономийн биетийн тодроцыг одхэмжигдэхүүнээр хэмждэг. “Од- хэмжигдэхүүн” гэсэн үгийг “Тодроц” гэсэн үгтэй ижил утгаар хэрэглэдэг. Астрономид тодроцыг нумын нэг квадрат секунд талбайтай гадаргын үзэгдэх одхэмжигдэхүүнээр хэмжинэ. Øөнийн тэнгэрийн тодроц ойролцоогоор 21.6m байна. Олон улсын нэгжийн СИ системд тодроцын нэгжээр “нит”-ийг авна. Энэ нь м2 бүр нь түүнд перпендикуляр 1 стерадиан өнцгөөр 1 люмен урсгал гаргаж буй гадаргын тодроц юм. 1 нит = 1 kд /1 м2