А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠲᠧᠮᠫᠧᠷᠠᠲ᠋ᠦ᠋ᠷ

Температур

Temperature

Дулааны тэнцвэрт нөхцөл дэх цацрагийн спектрт болон бодисын бөөмсийн хооронд энерги зөөгдөх байдлыг тодорхойлогч физик хэмжигдэхүүн. Астрономид бол сансрын биет, орчин, тэдний цацрагийн спектр дэх бодисын бөөмсд энерги хэрхэн зөөгдөх байдлыг тодорхойлогч хэмжигдэхүүн. Од, мананцар зэргийн гадаад давхарга нь термодинамикийн тэнцвэрт байдалд байдаггүй. Иймээс тэдгээрийн төлөвийг тодорхойлохын тулд эффектив, тодроцын, өнгөний, кинетик температур гэсэн ойлголт оруулдаг. Тэнцвэрт байдалд байгаа тусгаарлагдсан системийн бүх хэсэгт температур ижил байна. Хэрэв систем тэнцвэрт биш байдалд байгаа бол түүний хэсгүүдийн температур адилгүй байх бөгөөд иймээс дулааны солилцоо явагдана. Янз бүрийн хуваарьтай термометрээр хэмжинэ. СИ систем дэх үнэмлэхүй температурын нэгж нь кельвин. Эффектив температур, тодроцын температур, өнгөний температур, кинетик температур үз.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Одон орон судлал

Дэд салбар

Астрофизик

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь