Шил маягийн бүтэцтэй жижиг биет. Дэлхий дээр 4 нутгаас ийм бие олсон. Хамгийн том нь 15 кг байгаа. Тэдгээрийн хэлбэр хэмжээ, бүтцийг судлаад тэдгээрийг бүтээж байгаа бодис нь агаар мандлаар нэвтрэхдээ хайлдаг байж болох талтай гэж үзжээ. Том солир дэлхийг мөргөх үед шидэгдсэн бодис хайлахад үүссэн гэсэн онол нэлээд дэлгэрсэн бөгөөд энэ нь тэдгээрийн насыг тодорхойлсон дүн зэрэгтэй сайн тохирч байгаа.