Тэнгэрийн эрхсийн солбицлыг харгалзуулсан хугацааны агшин. 1984 он хүртэл одны бүртгэл дэх солбицлыг Бесселийн жилийн эхлэлд харгалзах дундаж экватор, тэнцэлд харгалзуулж байсан. 1984 оноос Бесселийн жилийн оронд Юлийн жилийг хэрэглэх болсон. Стандарт агшинг тэмдэглэхдээ J үсэг хэрэглэх болсон. Жишээ нь, J2000.0 гэх мэт