Нэгжийн Олон улсын СИ систем дэх цаг хугацаа хэмжих нэгж. Астрономид секундийг эхлээд дундаж нарны хоногийн үргэлжлэх хугацаагаар тодорхойлж байгаад дараа нь аргын жилийн (1900 оны) 1/31556925.9747 хувиар тодорхойлж байв. 1967 онд секундийн шинэ тодорхойлолт оруулж 9192631770 хэлбэлзэл хийх хугацааны завсрыг авсан. Тэр нь Öези-133 атомын үндсэн төлөвийн хэт нарийн бүтцийн хоёр түвшний хоорондох шилжилтэд харгалзах хэлбэлзлийн 9192631770 үеийн үргэлжлэх хугацаатай тэнцүү. Атомын секундийн үргэлжлэх хугацааг сонгохдоо дундаж нарны хоног 86400с байхаар бодолцжээ.