А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠰᠠᠨᠰᠠᠷ ᠤᠨ ᠬᠤᠷᠳᠤ

Сансрын хурд

Cosmic velocity

Сансарт нисэх аппаратын хөдөлгөөний замын хэлбэрээс хамааруулан тойрог замд оруулах агшинд түүнд олговол зохих хурдын хязгаар утга. Түүнийг сансрын I, II, III хурд гэж ялгана. Дэлхийг тойрог замаар тойрон эргэх биетэд олговол зохих хурдыг сансрын нэгдүгээр хурд гэнэ. Ойролцоогоор 8 км/с байна. Биетэд үүнээс арай илүү хурд олговол дэлхийг эллипслэг замаар тойрно. Хэрэв биетэд 11.2 км/с хурд олговол тэр нь Дэлхийг орхин параболлог замаар хөдлөх бөгөөд үүнийг сансрын II хурд гэнэ. Хэрэв биетэд үүнээс илүү 16.67 км/с хурд олговол тэр нь гиперболлог замаар хөдөлж Íарны аймгаас тасран гарна. Энэ хурдыг сансрын III хурд гэнэ.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь