А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠰᠠᠨᠰᠠᠷ ᠤᠨ ᠲᠤᠶᠠᠭ᠎ᠠ

Сансрын туяа

Cosmic rays

1912 онд Â.Ф. Гесс нээсэн, од хоорондын орон зайнаас гэрлийн хурдаар дэлхийн агаар мандалд ирж буй их энергитэй цэнэгт бөөмсийн урсгал. Дэлхийн агаар мандлын гадна оршиж буй бөөмс нь сансрын анхдагч туяа гэсэн ерөнхий нэртэй. Дэлхийн агаар мандал руу орохдоо тэд атомын цөмүүдтэй мөргөлдсний улмаас агаар мандлын эгэл бөөмсийн аадар үүсгэх бөгөөд түүнийг сансрын хоёрдогч туяа гэж нэрлэнэ. Сансрын туяа дахь атомын цөмийн химийн бүрэлдэхүүн найрлагаас үзвэл тэр нь нартай төстэй одныхтай ойролцоо байдаг. Сансрын туяа бол галактикийг нэвтрэн ирж буй цорын ганц бөөмс юм. Их энергитэй бөөмс нь квазар ба идэвхт цөмтэй галактикт, бага энергитэй нь галактик доторх дэлбэрэлтийн хэт шинэ од, хэт шинэ одны үлдэгдэл, пульсаруудаар үүсгэгдэх боломжтой гэж үздэг. Хамгийн бага энергитэй сансрын туяа наран дээрх дэлбэрэлттэй уялдаатай. Түүний эрчим нарны идэвхжил хамгийн их байх үед нэмэгддэг. Бөөмсийн дундаж энерги нь ойролцоогоор 1010 электрон вольт (эÂ), хамгийн их нь 10 21 э хүрнэ.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь