Их дэлбэрэлтээс 300000 орчим жилийн дараа эхэлсэн Орчлонгийн хувьсал дахь нэг эрин (үе). Энэ үед электрон ба протон нэгдэж устөрөгчийн атом болж орчлон дахь цацраг нь бодисын бөөмсийг сарниулахаа больж чөлөөтэйгээр тархах болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл, цацраг, бодис хоорондоо “салан тусгаарласан” гэж таамагладаг. Орчлонгийн хувьслын энэхүү үе шатыг (фазыг) бас рекомбинацын эрин гэж ч нэрлэдэг.