А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠷᠠᠳᠢᠣ᠋ ᠠᠰᠲ᠋ᠷᠣᠨᠣᠮᠢ

Радио астрономи

Radioastronomy

Сансрын биетийг радиодолгионы мужид (миллиметрээс километрийн урттай) тэдгээрийн цацруулж буй цахилгаан соронзон цацрагийг нь шинжлэх аргаар судалдаг Астрофизикийн нэг салбар. Үндсэн багаж нь антен ба өндөр мэдрэлт бүхий хүлээн авагч, радио спектроскоп, радио интерôерометр зэргээс бүрэлдэх радио дуран юм. Сансрын радио цацрагийн үндсэн үүсгүүр нь нар, Бархасбадь, од хоорондын иончлогдсон устөрөгч, лугшаа од, квазар, Орчлонгийн өөрийн нь дэвсгэр цацраг юм. Радио астрономид ашиглаж буй давтамж нь 10 Мгц-ээс 300 Ггц хүртэлх өргөн царааг хамарна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь