Ажиглагчийн байрлал өөрчлөгдсөнөөс үүдэн сансрын биетийн үзэгдэх байрлалын шилжих шилжилт. Тэнгэрийн эрхсийн параллаксыг хэмжсэнээр түүнийг хүртэлх зайг тодорхойлж болдог. Тэнгэрийн эрхсийг дэлхийн гадаргын аль нэг цэгээс харах чиглэл, тэрхүү агшинд ажиглагч дэлхийн төвд байна гэж үзээд харах чиглэл хоёрын хоорондох өнцгийг хоног дахь параллакс гэнэ. Тэр нь нарны хувьд 8.794, Сарны тухайд ойролцоогоор 3426.6 байна. Одод их хол орших учир параллакс нь бага байна. Параллаксыг хоног дахь, жил дэх, мөнхийн гэж хуваана