Битүү биш муруй шугамын нэг хэлбэр. Энэ нь астрономид хоёр чухал зүйлээр холбогддог. Төвийн биетийн таталтын нөлөөний дор хөдөлж буй зарим эрхсийн (сүүлт од мэт) зам парабол байдагтай, астрономид их хэрэглэдэг рефлектор дурангийн анхдагч үндсэн толь нь параболоид (параболыг эргэх үед үүссэнгадарга) байдаг зэрэгтэй уялдаатай юм.