Сансрын уудамд одны хооронд шилжин явдаг консервчлагдсан төлөвт орших “амьдралын үр хөврөл” байдаг бөгөөд сүүлт одны цөм, солир зэргээр дэлхийд зөөгдөн ирж амьдрал үүсгэсэн гэж үздэг дэлхий дээр амьдрал үүссэн шалтгааны талаарх нэг таамаглал. Үүнийг нотолсон баталгаа одоогоор байхгүй байгаа. Харин сар болон бусад гариг, ертөнцөд станц, багаж хэрэгсэл, хүн илгээх, тэндээс хөрсний дээж авчрах зэрэгт онцгой анхаарал тавьж дээд зэргээр ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авч байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь болзошгүй амьдралын үр хөврөл зөөгдөхөөс урьдчилан сэргийлж байгаа хэрэг билээ.