Нарны аймгийг нэг гэрлийн жил буюу 50000 астрономи нэгж орчим зайд хүрээлэн орших, нийтдээ дэлхийн масстай жишихүйц масстай тэрбумаар тоологдох сүүлт од агуулсан таамаглалын бөмбөрцөг бүрхүүл. Энэ таамаглалыг анх 1932 онд Е.Эпик, 1950 онд Я.Оорт нар дэвшүүлсэн учир тэдгээрийн нэрээр нэрлэжээ.