А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠣᠻᠦ᠋ᠯᠶᠠᠷ

Окуляр

Eyeglass

Дуран, оптик багажийн үүсгэсэн дүрсийг өсгөх, фокуслах зориулалт бүхий жижиг линзийн цогц. Дурангийн өсгөлтийг окулярын ба дурангийн фокусын зайн харьцаагаар тодорхойлно. Дурангийн харах талбарын хэмжээ, дүрсийн чанар, шаардагдаж буй өсгөлтийн хэмжээ зэргээс хамааран олон төрлийн окуляр (Гюйгенсийн, Кельнерийн, Нэглерийн, Плеслийн, Рамсдений, Толлесийн, Эрôлийн гэх мэт) ашигладаг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь