Бусад ертөнцийнхний илгээсэн байж болох дохиог хүлээн авах төслийн нэр. 1960 онд АÍÓ-ын Грин Бэнк дэх Үндэсний радио астрономийн оргилд анх удаа 25 м –ийн антен бүхий радио дурангаар Халим ордны тау, Эридан ордны эпсилон одноос дохио хүлээн авах ажиглалт явуулжээ. Түүнээс хойш долгионы янз бүрийн цараан дээр тэнгэрийн бүх хэсгийг тандан ажигласаар байна. Одоогоор бусад соёл иргэншлийн илгээсэн дохиог хүлээн аваагүй. Харин эрдэмтэд судалгаагаа үргэлжүүлсээр байна.