– 2006 оны VIII сарын 14-25-нд Прага хотноо хуралдсан Олон Улсын Астрономийн Холбооны их чуулганы шийдвэрээр оруулсан нарны аймгийн биетийн нэгэн анги. Тэнд дурдсан тодорхойлолтоор: а/ нарыг тойрон эргэдэг, б/ гидростатик тэнцвэрийн хэлбэртэй (бөмбөрцөгт дөхүү) байхуйцаар өөрийн гравитац нь хатуу биетийн хүчнүүдээс илт давах хүрэлцээ бүхий масстай, в/ өөрийн тойрох замын орчмыг цэвэрлээгүй, г/ гаригийн дагуул бус тэнгэрийн биетийг одой гариг гэнэ “ гэжээ. Олон Улсын Астрономийн Холбоо дараах 5 одой гаригийг хүлээн зөвшөөрч баталсан. Үүнд: Дерера (үүнээс өмнө бага гаригт оруулж байсан), Плутон (Дэлхий ван, үүнээс өмнө том гаригт оруулж байсан), Хаумеа, Макемаке, Эрида. Харин зарим эрдэмтэд манай нарны аймагт энэ төрөлд багтахаар 40-өөс цөөнгүй биет байгаа бөгөөд Койперын бүс дотор 200 орчим, түүнээс цааших мужид 2000 орчим одой гариг байх боломжтой гэж үзэж байгаа.