Галактик дахь оддын элдэв төрөл. Тэдгээрийг ерөнхийд нь хоёр төрөлд хуваана. Нэгдүгээр төрлийнхөнд (ÍI) эргүүлэг галактикийн салаанууд дээрх одод, зөв биш галактикийн залуу одод хамрагдана. Од, үүлний бүрэлдэхүүнд устөрөгч, гелийгээс гадна хүнд элементүүд оролцоно. Хоёрдугаар төрлийнхөнд (ÍII) зөвхөн устөрөгч, гелийгээс бүтэх хөгшин одод оролцоно. Тэдгээр нь хий, тоос багатай эргүүлэг галактикийн төвийн хэсэг, бөмбөрцөг бөөгнөрөл, эллипс галактик дотор оршдог.