Орчлонд хамгийн их тархсан, өөрөөсөө гэрэл цацруулдаг, халуун плазмын аварга том бөмбөрцөг. Нарнаас бусад од биднээс асар хол зайд оршино. Одод нь хэмжээ, нас, өнгө, температур, масс, гэрэлтэц, спектр зэргээрээ харилцан адилгүй байна. Хамгийн жижиг одыг одой од, хамгийн томыг аварга од гэнэ. Аварга оддын нягт бага байна. Хамгийн халуун одод хөх цэнхэр өнгөтэй, хамгийн хүйтэн нь улаан өнгөтэй байна. Одны бодис дотор дэлхий дээр л байдаг язгуур махбод агуулагдана. Бараг бүх одны массын 98%ыг устөрөгч ба гелий эзэлнэ. Энергийн нь гол үүсгүүр нь түүний гүнд болох дулаан цөмийн урвал юм.