А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠨᠡᠯᠦ ᠤᠯᠠᠭᠠᠨ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ

Нэл улаан цацраг

Infrared radiation

1 мм (1000 мкм) –ээс 0.8 мкм долгионы уртын завсар дахь сансрын цацраг. Нүдэнд харагдахгүй. Дэлхийн агаар мандал өчүүхэн хэсгийг нь гадарга тийш нэвтрүүлнэ. Харин 0.5 мкм ба түүнээс дээш долгионы урттай хэсэг нь дэлхийн агаар мандалд шингэх тул агаар мандлын цаанаас ажиглаж болно. Галактик дахь од хоорондын хийн үүл, одыг тойрсон тоосон үүл, гариг, од ийм цацрагийг цацруулна. Ямар ч халсан биет үүнийг цацруулах тул түүнийг дулааны цацраг ч гэж нэрлэдэг. Нэл улаан туяаны хамгийн тод үүсгүүр нь нар бөгөөд байгаль дахь хамгийн хүчтэй, хамгийн алсын үүсгүүр нь квазар, галактикийн цөм юм. Тэдгээрийн нэл улаан туяаны цацрагийн чадал заримдаа 1038 Âт хүрнэ. Энэ цацраг нь эрхсийн судалгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ цацралыг илрүүлэн тэмдэглэхдээ дулааны болон фото цахилгаан хүлээн авагч болон тусгай фото материал ашиглана.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь