А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠨᠠᠷᠠᠨ ᠤ ᠲᠣᠯᠪᠣ

Нарны толбо

Sunspot

Нарны гэрэлт мандалд ажиглагддаг бараан хэсэг. Толбоны температур түүнийг хүрээлэн буй гэрэлт мандлынхаас ойролцоогоор 1500°К –аар бага тул түүний дэвсгэр дээр бараан, бүдэг толбо мэт харагддаг. Нарны экватор орчмын хэсгүүд 25 хоногт, хоёр туйл орчмынх нь 30 хоногт бүтэн эргэлдэнэ. Толбоны тоо, хэмжээ, хэлбэр дүрс тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Толбо хүчтэй соронзон оронтой. Толбоны тоо дунджаар 11.2 жилд дахин давтагдана. Нарны толбоны тоо хэмжээ нь нарны идэвхжлийн байдлыг үзүүлэх үндсэн үзүүлэлт болдог.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь