А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠨᠠᠷᠠᠨ ᠤ ᠢᠳᠡᠪᠬᠢᠵᠢᠯ

Нарны идэвхжил

Solar activity

Нарны агаар мандалд явагддаг үзэгдлүүд идэвхжиж идэвхтэй мужууд үүсэх. Идэвхжлийн хэмжээг нарны толбын харьцангуй тоогоор илэрхийлнэ. Наран дээр толбо хамгийн олон болох нь дунджаар 11.2 жилийн үетэйгээр давтагдана. Нарны идэвхжил нарны плазмын соронзон орны шинж чанартай нягт холбоотой. Өнгөт мандалд тэсрэлт болох, идэвхт дөл үүсэх, толбо, бамбар гарах нь нарны идэвхжлийн илрэл юм. Нарны идэвхжлийн үед дэлхийд үзүүлэх нарны нөлөө нэмэгдэж дэлхий дээрх геофизикийн олон үзэгдэл мэдэгдэхүйц хүчтэй болно.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь