А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠮᠣᠯᠧᠻᠦ᠋ᠯ ᠡᠭᠦᠯᠡ

Молекул үүл

Molecular cloud

Хий нь молекул байдалтай байх од хоорондын бодисын үүл. Аварга том ба бага үүл гэж хоёр төрөлд ялгаж үздэг. Эдгээр нь Тэнгэрийн заадлын хавтгайн ойролцоо оршдог. Бага үүлний диаметр нь хэд хэдэн гэрлийн жил байх бөгөөд нэг куб сантиметр эзлэхүүнд 1000-10000 орчим молекул байх нягттай, температур нь 10-20К байна. Голчлон устөрөгчийн молекулыг агуулна. Аварга үүл хөндлөн огтлолоороо 150-200 гэрлийн жил орчим, нягтын хувьд гэвэл нэг куб сантиметр эзлэхүүнд 10 сая хүртэл молекулыг агуулсан байдаг. Тэр нь нарны массаас 10 сая орчим дахин их бодисыг агуулна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь