А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠮᠠᠰᠰ

Масс

Massa

Материаллаг биетийн инерт чанар ба таталтын хэмжээг илэрхийлэх скаляр хэмжигдэхүүн. Ньютоны 2-р хуулийн илэрхийлэлд орсон массыг инерт масс гэж нэрлэх бөгөөд харин бүх ертөнцийн таталцлын хуульд орсон массыг гравитац масс гэж нэрлэдэг. Гравитацын тогтмолыг харгалзсан сонголт хийхэд дурын биетийн дээрх хоёр масс давхцана. Масс нь зөвхөн эгэл бөөмс, түүнээс тогтсон биет төдийгүй физик оронг тодорхойлоход чухал зүйл болой. Массын нэгж нь СИ системд килограмм байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь