А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠻᠣᠷᠤᠨᠤᠭ᠍ᠷᠠᠹ

Коронограф

Coronagraph

Нарны титэм ажиглах зориулалт бүхий дуран. Хүрэл тогоот дахь ООСО ийм дуран ашиглаж байгаа. Нарны титмийг зөвхөн нарны хиртлийн үед л ажиглаж болдог. Коронограф дуран бүтээснээр нарны хиймэл хиртэл үүсгэж ямар ч үед титмийг ажиглах бололцоотой болжээ. Ийм дуранг анх 1931 онд Францын эрдэмтэн Б.Лио зохион бүтээжээ. Тусгай гэрэл шүүлтүүр хэрэглэснээр агаар мандал дахь гэрлийн сарнилыг их багасгана.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь