А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠶᠡᠬᠡ ᠲᠡᠰᠦᠷᠡᠯᠲᠡ

Их тэсрэлт

Big Bang

14 тэрбум орчим жилийн өмнө болсон гэж үздэг асар нягт, халуун материйн аварга тэсрэлт. Энэ бол орчлонгийн хувьслын түүхийн нэг загвар. Түүгээр бол орчлон хязгааргүй нягт төлөвт үүссэн бөгөөд түүнээс хойш одоо хүртэл тэлсээр байгаа. Энэ нь манай орчлонгийн алгуур хувьслын анхны үе шатанд болсон бөгөөд одоо үед ажиглагдаж буй галактик, тэдгээрийн бөөгнөрлийн харилцан холдолт нь түүнтэй уялдаатай гэж үздэг. Их тэсрэлтийн онолыг одоо үед нийтээр хүлээн зөвшөөрөх тийшээгээ хандаж байна.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь