А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠶᠡᠬᠡ ᠠᠲ᠋ᠲ᠋ᠷᠠᠻᠲ᠋ᠣᠷ

Их аттрактор

Great attractor

Манай галактик, бусад олон галактикийн хөдөлгөөнд нөлөө үзүүлэх массын хуримтлал. Манай галактик хүрээлэн буй галактикуудын хамт Хабблын хуулийн дагуу орчлонгийн тэлэх тэлэлтээс мэдэгдэхүйц зөрөө бүхий хурдтайгаар Гидра-Кентавр хэмээх хэт бөөгнөрлийн зүг хөдөлж байгааг 1986 онд анх илрүүлсэн. Их аттракторын масс нь галактикийн массаас хэдэн арав дахин их байх бөгөөд диаметр нь 300 сая гэрлийн жил орчим, төв нь биднээс 150 сая орчим гэрлийн жил зайд оршино.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрономи

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь