А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠢᠣᠨ᠋ᠲᠤ ᠮᠠᠨᠳᠤᠯ

Ионт мандал

Iionosphere

Гарагийн агаар мандлын ионжсон давхарга. Тэнд бага энергитэй чөлөөт электрон, ион нь гарагийн цахилгаан соронзон орон, гравитац орны шууд нөлөөн дор оршино. Дэлхийн агаарын ионт мандал 50-600 км өндөрт орших ба түүний зузаан нь хоног, улирал, нарны идэвхжлээс хамааран өөрчлөгдөнө. Ионт мандал нь нарны цацрагийн хэт ягаан, рентген цацрагийн үйлчлэлээр үүснэ. Ионт мандлыг дотор нь D, E, F1, F2 гэсэн 4 давхаргад хуваадаг. Үндсэн хэсэг нь 90-230 км өндөрт орших E, F1 давхарга юм. 50-90 км өндөрт орших D давхаргад электроны нягтаршил бага байна
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь